Хотын зүрхэнд орших “Улаанбаатар Галлериа” худалдааны төвд байрлах дэлгүүр маань өөр байршилд шилжиж, шинэ өнгө төрхтэйгээр нээгдлээ. Бид дэлгүүрийнхээ дотоод заслыг орчин үеийн интерьерийн шийдэл, уламжлалт хээ хуарыг хослуулан илүү сэтгэл татам, тав тухтай байдлыг гаргахаар зорин гүйцэтгэлээ.
Анх 2013 онд дизайнеруудын санаачлагаар зохион байгуулж байсан Дээлтэй уулзалт арга хэмжээ нь залуусыг Монгол үндэсний баяр болох цагаан сарыг хөгжилтэйгөөр өргөн тэмдэглэдэг болгоход чиглэсэн арга хэмжээ юм.