Product care
Бүтээгдэхүүний арчилгаа
“Мичел Амазонка” брендийн Кутьюр ажиллагаатай бүх төрлийн бүтээгдэхүүнийг зөвхөн ХУУРАЙ ХИМИ ЦЭВЭРЛЭГЭЭ ашиглан цэвэрлэнэ. Мөн та мэргэжилтэн, мэргэжлийн стилистээс зөвлөгөө авч бүтээгдэхүүн дотор байршсан угаалга арчилгааны заавартай сайтар танилцана уу. Ямар ч тохиолдолд хүчтэй цэвэрлэх бодис болон цайруулагч хэрэглэж болохгүй. Зарим төрлийн чимэглэлийн материалууд цэвэрлэх бодисны нөлөөгөөр химийн урвалд орж өнгө, шинж чанар өөрчлөгдөж болзошгүйг анхаарна уу.
Эрт үеэс торгон эдлэл нь эрхэмсэг тансаг байдлын илэрхийлэл болсоор ирсэн ба олон зуун жилийн туршид энэ шинж чанараа алдалгүй өнөө цагтай золгожээ. Тиймээс хэрвээ та өөрт байгаа тэр тансаг зүйлсийг цэвэрлэхээр шийдсэн бол хуурай хими цэвэрлэгээ ашиглах, мэргэжлийн хүнээр арчлуулах нь хамгийн оновчтой шийдэл юм. Ингэснээр та тухайн бүтээгдэхүүний эдэлгээ, үнэт шинж чанарыг уртасгаад зогсохгүй өнгө тансаг байдлыг нь хэвээр хадгалах болно.
Уламжлалт хэв загвартай дээлийг цэвэрлэх цорын ганц арга бол хуурай хими цэвэрлэгээ. Уламжлалт дээл хувцас бол дэлхийн хамгийн эртний бөгөөд хамгийн тансаг материалуудыг ашиглаж бүтдэг тул үл ялиг жижиг толбыг ч маш нямбай цэвэрлэх хэрэгтэй. Мичел Амазонка брендийн дээлнүүд нь олон янзын чимэглэл, гар ажиллагаатай байдаг тул гэрийн нөхцөлд гараар цэвэрлэх нь тухайн бүтээгдэхүүний чанарыг алдагдуулах, гэмтээх эрсдэлтэй байдаг.
Та манай брендээс худалдан авсан дээлийг өөрт хамгийн ойрт байрлах мэргэжлийн хуурай хими цэвэрлэгээний газарт аваачин цэвэрлүүлэх боломжтой ба бүтээгдэхүүний шинж чанар болон бусад шаардлагатай мэдээллийг 7707-8884 дугаарын утсаар холбогдон лавлана уу.
Манай брендийн бүх бүтээгдэхүүнүүд өөрийн арчилгааны зааврыг бичсэн шошготой очдог ба хувцас хэрэглэлийн дотор талд байрлуулан оёсон байдаг. Тус зааварчилгааны дагуу хувцас хэрэглэлийг арчлах бөгөөд гэрийн нөхцөлд арчлах үед хүчтэй химийн бодис ашиглахгүй, аль болох байгалийн гаралтай зөөлөн шинж чанартай цэвэрлэгч бодисуудыг ашиглах нь зүйтэй.
Бидний зүгээс хувцас хэрэглэлийг хуурай хими цэвэрлэгээг ашиглан цэвэрлэх нь хамгийн аюулгүй гэж үздэг бөгөөд хэрэв гэрийн нөхцөлд угаах гэж байгаа бол та дахин нэг нягтлан шалгаж нэмэлт тодруулах зүйлс байвал бидэнтэй холбогдон зөвлөгөөг авч байна уу.