FAQ
Түгээмэл асуулт, хариулт
Одоогийн байдлаар бид гадаад илгээмж төв шуудангаар дамжуулан хүргэж байна.
Шинэ цуглуулганы зураг манай веб болон сошиад хуудсанд тавигдсанаар төв дэлгүүрт шилжиж очдог. Манай төв дэлгүүр Засгийн газрын ордны зүүн талд байрлах Галлериа Улаанбаатар төвийн 2-р давхар, Улаанбаатар их дэлгүүрийн 2 давхарт мөн Улсын их дэлгүүрийн 2 давхарт байрлаж байна.
Та манай төв дэлгүүрт ажиллаж буй стилистуудад хандан дизайнертай уулзаж захиалга өгөх боломжтой эсэх талаар мэдээлэл авч болно. Урлангаас захиалгаар гарах боломжтой бүтээгдэхүүний талаар мэдээллийг таньд өгөхийн зэрэгцээ хэзээ газар, ямар сонголттой байх зэргийг урлангаас тодруулж өгдөг. Өмнө гарч байсан загваруудаас захиалга авах боломжтой байдаг бол зарим загварудыг цор ганц хийх эсвэл үйлчлүүлэгчийн хүсэлтээр дахин гаргах боломжтой байдаг. Таны сонгосон загвар гарах боломжтой бол дизайнертай шууд холбож өгч захиалгын цагийг товлодог. Та захиалгынхаа бүтээгдэхүүний талаар дизайнертай ярилцан тохиролцож, урьдчилгаа төлбөр хийснээр захиалгаа баталгаажуулдаг.
Бид зарим загварыг дотоодын зах зээлд зориулан тооны хувьд хязгаарлалт тавьдаг бол гадаад зах зээлд хязгаарлалт тавьдаггүй байгаа. Ганц хийгддэг загварууд ихэвчлсэн олон цаг бүтээгддэг тул өртөг өндөр байхаас гадна эхний худалдан авагч дахин дотоод зах зээлд гаргахгүй байх хүсэлт тавьдаг тохиолдол байдаг. Мөн дизайнерүүд анх цуглуулга хийхдээ бүтээгдэхүүнийг хэд ширхэг гаргахыг шийддэг ба цуглуулга танилцуулахад загвар тус бүрээс нэг ширхэг гардаг.
Хэрвээ та худалдан авч байгаа бүтээгдэхүүнээ бэлгийн савлагаатай авах хүсэлтэй байгаа бол урьдчилан мэдэгдсэнээр бэлгийн сав болон мэндчилгээний карттай авах боломжтой. Савлагааны загвар болоод нийт үнийн дүнгээс хамааран савлааны нэмэлт үнэ шаардагддаг болохыг анхаарна уу!
Та манай нэрийн дэлгүүрүүдэд бэлэн мөнгөөр, картаар эсвэл storepay, qpay зэрэг төлбөрийн хэрэгслээр төлбөр хийх боломжтой. Хэрэв та гадаадаас манай вэб хуудсаар дамжуулан худалдан авч авч байгаа бол вэб хуудасанд байх төлбөрийн сонголтуудаас сонгож үйлчлүүлэх боломжтой. Эсвэл илүү дэлгэрэнгүй мэдээллийг finance@michelamazonka.mn хаягаар холдогдон авах боломжтой.
Хямдрал урамшууллын талаарх мэдээллийг вэб хуудсаар болон сошиал сувгуудаар дамжуулан цаг тухайд нь авах боломжтой.
Хэрэв гадаад улсад оршин суугч бөгөөд манай бүтээгдэхүүнийг хүргүүлэх авах хүсэлтэй байгаа бол хамгийн найдвартай арга эндээс таны оршин сууж буй улсад очих гэр бүл, хамаатан садан, найз нөхдөөрөө дамжуулах авах нь найдвартай арга байдаг. Хэрэв энэ сонголт таньд байхгүй байгаа тохиолдолд бид таны зааж хүссэн шуудан илгээмжийн газраар бүтээгдэхүүнийг тань илгээх боломжтой ба илгээмжийн үнийг худалдан авагч өөрөө хариуцана.
Таны захиалгын зөвхөн таны сонголт, хэмжээгээр хийгдэж байгаа учраас буцаагдах боломжгүй байдаг тул захиалга өгөхдөө та өөрийн хүсэл санаагаа тодорхой хэлж ойлгуулах, примектээ заавал ирэх шаардлагатайг анхаарна уу! Харин дэлгүүрээс бэлэн байгаа бүтээгдэхүүн авсан тохиолдолд 24 цагийн дотор буцаалт хийх боломжтой байдаг. Гэхдээ бүтээгдэхүүнийг анх авсан байдлаар нь буюу шошго сав боодолтой нь буцаана. Хэрэв ямар нэг байдлаар бүтээгдэхүүн анхны байдлаа алдсан тохиолдолд буцаалт хийх боломжгүй. Хэрэв бүтээгдэхүүний хэмжээ өнгө нь зөрж очсон тохиолдолд бүтээгдэхүүнийг анхны байдлаар нь 48-72 цагийн дотор сольж авах боломжтой.
Хэрвээ та манай компанид ажилд орох эсвэл дадлага хийх хүсэлтэй байгаа бол манай вэб хуудасны Career цэсээр дамжуулан өөрийн мэдээллээ илгээнэ үү! Манай хүний нөөцийн мэргэжилтан таны мэдээлэлтай танилцаж эргэүүлэн боломжит хүмүүстэй холбогдоно. Харамсалтай бид бүх хүнд хариу өгөх боломжгүй байдаг тул хүлцэл өчиж байна.
Захалгын бүтээгдэхүүн бэлэн болох хугацаа харилцан адилгүй байдаг. Бүтээгдэхүүний загвар, хийц, ажлын төлөвлөгөө зэргээс хамааран захиалгын бүтээгдэхүүн 2 долоо хоногоос 2 сар хүртэлх хугацааны дараа гардаг. Захиалгын бүтээгдэхүүн богино хугацаанд гарах боломжгүй бол бид захиалгын түр хаадаг.
Бид Улаанбаатар хотод болон бусад хотууд руу 48 цагийн үнэгүй хүргэлт хийж байгаа. Тэмдэглэлт өдрүүдийн өмнөх оргил үеэр илүү удах магадлалтай байдаг. Мөн орон нутаг руу төв шуудангийн үйлчилгээгээр бүтээгдэхүүнээ хүргүүлж байгаа ба төв шуудангийн хуваариас шалтгаалан таньд хүрэх хугацаа харилцан адилгүй байдаг.
Бид 2 жил тутамд загварын шоугаа зохион байгуулдаг бөгөөд зөвхөн үнэн худалдан авагч нар болох Алтан карттай хэрэглэгчдээ урьж оролцуулдаг уламжлалтай. Хэрэв та манай алтан картын эзэмшигч бол манай загварын шоунд оролцохдоо зөвхөн Michel&Amazonka өмсөж ирнэ үү.
Бид үргэлж шинэ дүр төрхний эрэл хийж байдаг тул та өөрийн зураг мэдээллийг career@michelamazonka.mn хаягаар илгээх боломжтой. Таны дүр төрх бидний хайж байгаа эрэлд нийцвэл бид эргэж холбогддог.