Payment options
Төлбөрийн боломжууд
Манай брэндээс Монгол улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөгдсөн бүх төрлийн гүйлгээний эрхтэй картаар худалдан авалт хийх боломжтой ба зөвхөн картаас гадна Storepay болон QPay зэрэг бусад худалдан авалтын системийг ашиглах боломжтой. Мөн эцсийн худалдан авалт хийхийн өмнө “БҮТЭЭГДЭХҮҮН БУЦААЛТЫН ЖУРАМ”-тай сайтар танилцана уу.
Та бүтээгдэхүүн захиалах, худалдан авах хэсэгт шаардлагатай мэдээллийг бөглөж оруулна. Ингэхдээ бараа бүтээгдэхүүн хүлээн авах хаягийг тодорхой оруулснаар захиалга хүлээн авагч хүргэлтийн төлбөрийг тооцоолон гаргаж төлбөрийн мэдээллийг эцэслэн мэдэгдэнэ.
Захиалгын мэдээллийг баталгаажуулж оруулснаар худалдан авагчид мэйл хаяг болон утсаар захиалгын дугаар, нийт үнэ, төлбөр төлөх боломжууд болон бусад шаардлагатай мэдээлэл илгээгдэнэ.
“Мичел Амазонка” брэндээс онлайн худалдан авалт хийхдээ олон улсын гүйлгээ хийх эрхтэй Visa, MasterCard болон American Express зэрэг бүх төрлийн зөвшөөрөгдсөн картыг ашиглана. Бидэнд харилцагч банкнаас төлбөр хийгдсэн талаар мэдэгдэл ирснээр таны захиалга баталгаажих ба бараа бүтээгдэхүүнийг илгээх үед данснаас төлбөр хасагдаж гүйлгээ хийгдэх болно. Олон улсын гүйлгээ зөвхөн ам.доллароор тооцогдож хийгдэхийг анхаарна уу.
Мөн худалдан авалт хийгдэх үед ашигласан хувь хүний мэдээллийг бид зөвхөн худалдан авалтын процессыг аюулгүй, түргэн шуурхай байдлыг хангахад зориулан ашиглах ба бусдад түгээх, борлуулах болон худалдан авагчийн зөвшөөрөлгүй аливаа үйл ажиллагаанд ашиглахыг хориглоно.
Хэрвээ танд гүйлгээ хийхэд ямар нэг хүндрэл учирсан бол дараах арга хэмжээг авна уу. Юуны түрүүнд гүйлгээ хийх хэсэгт өөрийн мэдээлэл болон картын мэдээлэл зэргийг үнэн зөв бөглөсөн эсэхийг шалган дахин оролдоно. Мэдээллүүд зөв бүртгэгдсэн ч гүйлгээ хийх боломжгүй хэвээр байвал та карт олгогч банктай холбогдон үүсээд буй нөхцөл байдлаа тайлбарлаж зөвлөгөө авна уу.