

MICHEL & AMAZONKA SHOWROOM НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.
Michel & Amazonka брэнд ирэх арван жилийнхээ шинэ түүхийг эхлүүлж, үнэнч үйлчлүүлэгчид, эрхэм харилцагчдаа угтан авах шинэхэн Showroom-ээ нээлээ.
Энэхүү шинэ салбар нь брэндийн үнэ цэнэ, үйлчилгээг илүү дээд түвшинд хүргэх зорилготойгоор төлөвлөгдсөн бөгөөд тусгай захиалга хүлээн авах VIP өрөө, зочидод кофе, цайгаар үйлчлэх тухтай кафе булан-тайгаараа онцлог юм.
Мөн Michel & Amazonka-гийн цаашид танилцуулах шинэ коллекцуудын дээж хамгийн түрүүнд байрших салбар болж, үйлчлүүлэгчид брэндийн шинэ бүтээлүүдтэй хамгийн эхэнд танилцах боломжийг бүрдүүлж байна.
Энэ Showroom нь зөвхөн бүтээгдэхүүн танилцуулах орон зай бус, харилцагч бүрт илүү онцгой, тав тухтай, сэтгэлд хүрсэн үйлчилгээг хүргэх шинэ эхлэл болж байна.
Нээлтийн арга хэмжээний үеэр Michel & Amazonka брэндийн өнгө төрхийг илэрхийлсэн 12 тусгай look-ийг 12 модель толилууллаа.
Загвар бүрийн онцлог, хэв маягийг төгс илэрхийлэхийн тулд нүүр будалт, үс засалтыг Anara’s Make-up Studio-той хамтран гүйцэтгэж, look бүрийн өнгө аясыг тодотгосон гутлын сонголтыг Angelina Voloshina Mongolia-тай хамтран шийдэж, загвар бүрийн дүр төрхийг илүү төгөлдөр болголоо.
Showroom-ийн интерьерийг улам төгөлдөржүүлж, орон зай бүрт дулаан уур амьсгал, эрхэмсэг өнгө төрхийг шингээсэн цэцгэн чимэглэлийг Сарнайх урлан бүтээж, нээлтийн өдөр брэндийн уур амьсгал, гоо зүйг илүү тодотгон амилууллаа.


















