Oops! It appears that you have disabled your Javascript. In order for you to see this page as it is meant to appear, we ask that you please re-enable your Javascript!

Summer fashion collection 2015

Монгол оронд зун цаг ирэхэд охид бүсгүйчүүд хамгийн сайхан хувцаснуудаа өмсдөг хамгийн сайхан улирал яах аргагүй мөн. Бидний 2 дахь удаагийн загварын шоу улирлын эхлэлийг тэмдэглэн шинээр үүд хаалгаа нээж буй Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын 1300м2 талбай бүхий хүлээн авалтын танхимд 2015 оны 6 сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Загварын шоу маань төлөвлөсний дагуу 300 үзэгчидтэй, арын албаны 70 гаруй хүнтэй зохион байгуулагдсан.

 

Бид энэ удаад Монголын загварын голлох сэтгүүл болох Гоодаль сэтгүүлийн 10 жилийн ойтой давхцуулан хамтран зохион байгуулсан. Арга хэмжээндээ Монголын нэр нөлөөл бүхий 100 зочдыг урьж 200 орчим тасалбарыг борлуулсан. Арын албанып дизайнерийн баг, нүүр будагч, үсчин загвар өмсөгчид, тайз заслын гэх мэт нийт 78 хүний хамтын хүч хөдөлмөрөөр шоугаа амжилттай зохион байгууллаа.

АnarA’s make-up studio, Nine Hair club, ME Studio, Arig bank, Samsung Mongolia, Maestro, Fashion Channel Mongolia, and Mongol Model агентлаг зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулсан ба манай арга хэмжээ маань тухайн оныхоо хамгийн анхаарал татсан арга хэмжээнүүдий нэг болж чадсан юм.

 

 

Загварын шоу маань үндсэн 2 төрлийн загваруудаас бүрдсэн ба үндэсний уламжлалт хэв маягтай торго, хөвөн даавууг хослуулан уламжлалт хээ чимэглэлээр чимсэн 14 загвар мөн хурим найрын улирал эхлэж байгаатай холбоотой сүйт бүсгүйн 22 даашинзны шинэ загварыг загварын тайзнаа амилуулсан юм. Хуримын даашинз дан ганц цагаан бус өөр өнгөтэй байж болохыг манай цуглуулгаас мөн харж болно. Загварын шоуны төгсгөлийг 4 м урт хормойтой торон дээр битүү цэцэг болон кристал чимэглэлтэй хуримын даашинзыг загвар өмсөгч Балжидмаа өмсөж гарч ирснээр өндөрлөлөө.

ЗУРАГ ДИЗАЙН: S.GANSUKH, SAARAL

СТИЛИСТ: MICHEL & AMAZONKA, ZOLOO

ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭСЭН: MICHEL & AMAZONKA

ЗАГВАР ӨМСӨГЧ: MODELS FROM MONGOL MODEL AGENCY

HAIR: NINE HAIR CLUB

БАЙРШИЛ: SHANGRI-LA HOTEL

Close Menu