Oops! It appears that you have disabled your Javascript. In order for you to see this page as it is meant to appear, we ask that you please re-enable your Javascript!

Made in Mongolia

Хамгийн анх удаа Michel&Amazonka диайзнерүүд маань Сар шинийн баярыг угтсан уламжлалт хувцасны цуглуулгаа “Made in Mongolia” нэрийн доор танилцууллаа. Өмнөх цуглуулгуудаас ялгарах онцлог нь Монгол хувцасны оёдол эсгүүрийн технологийг орчин үеийн хувцсанд түлхүү оруулж өгсөнөөр тодорхой харагдаж байна. Мөн анх удаа торгон материалаар бомбер хүрэм хийж болно гэсэн санааг танилцуулсанаараа Монголдоо анхдагч болж чадлаа. Торгон материалыг Монголчууд маань голчлон уламжлал дээл хувцсандаа өргөнөөр хэрэглэж ирсэн ба тод өнгөтэй байх нь элбэг.

 

Түүнчлэн төрөл бүрийн цулгай торго буюу пүсүүгээр хөвөн даавуун дээр үндэсний хэв маягтай хээ угалз болгон үүл, уул, луу, нар, гол усны дүрсийг амилуулан урлалаа. Эдгээр хээ угазлыг уламжлалт гэрийн чимэглэл, зурагт түлхүүтэй ашигладаг бол хувцсанд мөн адил зохимжтой гэдгийг харуулсан байна. Гэхдээ бидний хээ угалз илүү орчин үеийн абстрагт маягтай болсон харагдана.

ЗУРАГ ДИЗАЙН: S.GANSUKH

СТИЛИСТ: MICHEL & AMAZONKA

ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭСЭН: MICHEL & AMAZONKA

ЗАГВАР ӨМСӨГЧ: GEREL

БАЙРШИЛ: MICHEL&AMAZONKA FLAGSHIP STORE

Close Menu