Oops! It appears that you have disabled your Javascript. In order for you to see this page as it is meant to appear, we ask that you please re-enable your Javascript!

Fashion Asia awards

Ази тивийн шидгүүдийг шалгаруулдаг Fashion Asia Awards бол салбартаа Oscar-н шагналтай дөхөж очих шагналуудын нэг юм. Энэ удаагийн арга хэмжээ 2014 оны 11-р сарын 5-ны өдөр БНХАУ-н Чончин хотод амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд Азийн загварын ертөнцийн бүхий л төлөөлөл болох загвар зохион бүтээгчид, стилистүүд, дуучин. жүжигчин, зурагчин, телевизийн хөтлөгч, загвар өмсөгчид нэг дор цугларч шилдэгийн шилдэгүүдээ шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд Монгол улсаа төлөөлөн дараах уран бүтээлчид оролцлоо.

Шилдэг зурагчин -Батсайхан

Шилдэг өдөр тутмын хувцасны дизайнер -Мишел

Шилдэг эрэгтэй загвар өмсөгч – Амгаланбаатар

Шилдэг стилист – Золоо

Шилдэг загварлаг хөтлөгч – Боки

Манай дизайнер Мишел хамгийн шилдэг өдөр тутмын хувцасны дизайнер төрөлд нэр дэвшсэн бол Амазонка шилдэг шинэ залуу  дизайнер төрөлд нэр дэвшсэнээс Мишел 2015 оны шилдэг 5 дизайнерийн нэгээр 15 улсын төлөөлөл дундаас тодорч чадлаа.

Мөн багийн гишүүн Батсайхан оны хамгийн шилдэг гэрэл зурагчнаар шалгарсан амжилт үзүүллээ. Батсайхандаа баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсье.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: FASHION ASIA AWARDS

DATE: 2014-NOV-5

БАЙРШИЛ: CHONGCHIN, CHINA

Close Menu