Oops! It appears that you have disabled your Javascript. In order for you to see this page as it is meant to appear, we ask that you please re-enable your Javascript!

Crystal Mind

Crystal Mind, Намар-Өвөл 2015-2016 цуглуулгаараа бэлэн хувцасны загварт кутьюр ажиллагаа оруулснаараа өмнөх загваруудаасаа өөр болж чадлаа. Загваруудад монгол хээг мөнгөлөг утасаар оёж нэмэлт кристал чимэглэлээр чимсэн. Эрт үед баатарууд өөрийн хуяг дуулга дээрээ хэрэглэдэг байсан урт удаан оршихын билэгдэл болсон хээнээс санаа авч чимэглэлээр арвижуулж өгснөөрөө илүү гоёмсог, дэгжин болсон байна. загваруудын хээтэй хэсэгт сунадаггүй матриал хэрэглэсэн бол хөдөлгөөнд саад болгохгүй зорилгоор арын болон хөдөлгөөн их шаардагддаг хэсгүүдэд суналттай материал хэрэглэсэн байна. Лаванда цэцэг, свароуски, нэхмэл кружева чимэглэлүүд цуглуулгыг илүү баяжуулж эмэгтэйлэг, хээнцэр болгосон. Голлон хар, цагаан, мөн энэ жилийн трэнд өнгө чернилэн ягаан өнгийг цуглуулгандаа түлхүү ашиглалаа. Гоёл чимэглэлийн хувьд 17-18-р зууны үед ашиглаж байсан Монгол эмэгтэй гоёлоос санаа авсан кристал чимэглэлтэй толгойн гоёлуудтай.

ЗУРАГ ДИЗАЙН: О.АМГАЛАН

СТИЛИСТ: MUNKHTUYA.I NANOGAME

ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭСЭН: MICHEL & AMAZONKA

ЗАГВАР ӨМСӨГЧ: TUGS.S, NAMUUNTSETSEG.N, UNURJARGAL.S (MONGOL AND UNIQUE MODEL AGENCY)

HAIR: HURELEE HAIR STUDIO

Close Menu