Oops! It appears that you have disabled your Javascript. In order for you to see this page as it is meant to appear, we ask that you please re-enable your Javascript!

Улаанбаатар загварын долоо хоног

2013 оны Улаанбаатар загварын долоо хоногоор Мишел Амазонкагийн хамгийн анхны хамтарсан загварын шоу буюу “Unique” коллекци танилцуулагдаж брэндийн үүсгэл суурь тавигдсан. Энэхүү цуглуулга маань Prêt-à-Porter  болон Couture хосолсон, тэмдэглэлт арга хэмжээ, улаан хивсны ёслолд зориулагдсан 53 загваруудаас бүрдсэн. Загварууд маань эмэгтэйлэг H, S, A хэлбэрийн романтик хэв аясыг агуулж Эртний грекийн аваргууд зүүдэг байсан аврын навч дүрстэй титэмээс санаа авсан тойгойн гоёлоор эмэгтэй биеэ даасан байдал, өөртөө итгэлтэй байдлыг илэрхийлсэн. Нүүр будалтын хувьд нүд болон уруулыг тодосгож хүчтэй дүр төрхийг бүтээсэн. Материалын хувьд улаан, алтан, хар, цагаан өнгө давамгайлсан торго, трикотаж, шифон материалууд хэрэглэсэн.

ЗУРАГ, ДИЗАЙН: О. АМГАЛАН

СТИЛИСТ: МӨӨНӨӨ

ДИЗАЙНЕР: MICHEL & AMAZONKA

МОДЕЛ: НОРА, КАРОЛИНА, НАМУУНЦЭЦЭГ (UNIQUE MODEL AGENCY)

Leave a Reply

Close Menu