Oops! It appears that you have disabled your Javascript. In order for you to see this page as it is meant to appear, we ask that you please re-enable your Javascript!

Түгээмэл асуултууд

Одоогийн байдлаар бид гадаад зах зээлд нийлүүлэлт хийхгүй байгаа ба энэ асуудлыг албан ёсоор шийдвэрлэх талаас нь судалгаа хийж байна. Боломжтой болох даруйд манай сайтаар мэдэгдэх болно.

Michel&Amazonka талаар мэдээлэл авч хамтран ажиллахыг хүсвэл contact @michelamazonka.com хаягаар мэдээлэл солилцоно уу?  

Шинэ коллекци гарсан даруйд бид өөрийн нэрийн дэлгүүрт 1 хоногийн хугацаатай байршуулдаг ба үүний дараа салбар дэлгүүрүүдэд түгээдэг.

Та захиалгаар хувцас хийлгэх гэж байгаа тохиолдолд брэндийн холбогдох утас 7707-8884, вэб хуудас эсвэл имэйлээр холбогдон цаг тохирч болно. Дизайнер таньтай уулзсанаар загвараа ярилцан тохиролцоно. Та загвар, өнгө, хэмжээн дээрээ тохирсны дараа таны захиалгыг авч  төлбөр хийснээр захиалга баталгаажина. Захиалга авах уулзалтын вэб хуудасны ТУСГАЙ хэсэгт нэвтрэн авна.

Зарим загваруудыг захиалах боломжтой. Гэхдээ зарим загварууд зөвхөн ганц ширхэг байхаар гарсан байдаг тул дахин хийх боломжгүй. Та энэ талаар дизайнеруудтай уулзаж мэдээлэл авах боломжтой байгаа ба таньд зөв сонголт хийхэд тусална.  

Mонгол улсын зах зээлд зориулан зарим загварыг зөвхөн ганцхан ширхэг хийдэг гэхдээ энэ загвар нь гадаадын зах зээлд дахин хийгдэж гарах боломжтой.

Та бидэнд урьдчилан мэдэгдвэл таны худалдан авсан бүтээгдэхүүнд тохирох сав баглаа боодол болон дагалдах ил захиадал мэндчилгээг хийх боломжтой.

Дэлгүүр дээр бэлнээр болон картаар төлбөрөө хийх боломжтой. Хэрэв та гадаад зах зээлээс худалдан авч байгаа тохиолдолд сайтын удирдамжийн дагуу картаар худалдан авалт хийх боломжтой.

Одоогоор хаан банкнаас гаргасан Гламур кредит картаар худалдан  авалт хийсэн тохиолдолд 5 хувийн хөнгөлөлтийг санал болгож байна.  Мөн жил бүрийн 7 сарын 29-нийг дизайнеруудийн төрсөн өдөрт тохиолдуулан урамшуулалт худалдаа зарлаж үйлчлүүлэгчдээ бэлэг барьдаг. Цаг тухайд нь манай сайтаар шинэ хөнгөлөлт урамшууллын талаар мэдэгдэх болно.

Хэрэв та Монгол улсын нутаг дэвсгэрээс гадна оршин суудаг гэхдээ манай бүтээгдэхүүнийг авах сонирхолтой байгаа тохиолдолд нэн түрүүнд тань руу очих найз нөхөд гэр бүлийн тусламжийг авах нь зардлын хуьд хамгийн хямд төсөр байх болно.

Хэрэв энэ сонголт байхгүй тохиолдолд бид тань руу гэрээт илгээмжийн компаниар дамжуулан илгээх боломжтой ба илгээмжийн зардал худалдан авсан бүтээгдэхүүн дээр нэмэгдэх болохыг анхаарна уу!

Michel&Amazonka бүтээгдэхүүнийг худалдан авсанаас хойш  48 цагийн дотор буцаах буюу солилцох боломжтой. Бүтээгдэхүүнийг анх авсан байдлаар шошго боодолтой нь хүлээн авах болохыг анхаарна уу? Мөн таньд хэмжээ нь таараахгүй тохиолдолд 48 цагийн дотор өөр хэмжээгээр солиулах боломжтой. 48 цагийн хугацаа хэтэрснээс хойш буцаах тохиолдолд 20 хувийн шимтгэлтэй байдаг тул та сонголтоо сайтар төлөвлөж хийгээрэй!

Вэб хуудасны Ажлын байр гэсэн хэсэгт нэвтэрч нээлттэй байгаа ажлын байр болон дадлагажих орон тоонд тохируулан өргөдлөө илгээнэ үү!  Таны мэдээллийг хүний нөөцийн менежер хүлээн авах болно. Таны ур чадвар бидэнд тохирч байгаа тохиолдолд тантай бид холбоо барина. Харамсалтай нь бид бүх өргөдөлд хариу илгээх боломжгүй байдаг тул хүлцэл өчье. 

Таны захиалсан загварийн хийцээс шалтгаалан захиалга бэлэн болох хугацаа харилцан адилгүй байдаг. Захиалга багатай байгаа үед ойролцоогоор 2 долоо хоногийн дараа гарч амждаг бол их байгаа тохиолдолд 2 сар хүртэл хугацааны дараа бэлэн болдог. Манай захиалга 2 сараас хэтрэхээр байгаа тохиолдолд бид захиалгыг түр хугацаагаар хаадаг. Манай фэйсбүүк эсвэл инстаграм хуудаснаас мэдээлэл түгээгдэнэ.

Close Menu