Oops! It appears that you have disabled your Javascript. In order for you to see this page as it is meant to appear, we ask that you please re-enable your Javascript!

Кутюр

Мишел Амазонка компаний голлох үйл ажиллагаануудын нэг бол тусгай захиалгын нарийн хийц бүхий бүтээгдэхүүнүүдийг (Couture) Монгол дахь хэрэглэгчиддээ хүргэх юм. Бидний гаргадаг цуглууллагууд өдөр тутмын хувцаснаас илүү хээнцэр дэгжин байдаг. Гэхдээ бидний хийж буй бүтээгдэхүүнүүд Haute Couture  ангилалдаа хараахан ордоггүй нь энэ чиглэлийн хуульд тавигддаг шаардлагуудаас болдог. 

Haute Couture ангилалд багтахын тулд Парисын Худалдаа Аж үйлдвэрийн танхимаас баталсан хуулийн гол 3 заалтанд нийцсэн үйл ажиллагаа явуулах шаардлагатай болдог. Эдгээр шаардлагад:

1) тусгай захиалгаар нарийн хийц чимэглэл бүхий загварыг урлах

2) Парис хотноо 15-с доошгүй ажилтантай урлантай байх,

2) жил бүр 35-с доошгүй загвартай цуглуулгыг францын хэвлэл мэдээлэлд хэвлүүлэх гэсэн заалтууд багтдаг. Шинээр үүсгэн байгуулагдсан компаний хувьд бид 1 дүгээр заалтыг бүрэн биелүүлэхээр ажиллаж байна.  

Хурим

Мишел Амазонка хуримаа хийж буй хосуудад зориулан Bespoke буюу үйлчлүүлэгчдийнхээ хүсэл сонирхлыг сонсож цоо шинэ загвар гаргаж өгдөг. Зөвхөн үйлчлүүлэгчид зориулсан тусгай захиалга байдаг учир загвар бүтээгдэхүүний үнэ нилээд өндөр өртөг, үнэтэй байдаг. хуримын даашинз захиалахын тулд урьдчилан дизайнеруудтай цаг товлож зөвлөгөө авч, хүссэн загварын талаар хэлэлцэж гар зургаа гаргадаг. ийм тусгай захиалгын даашинз хийхэд нийлээд олон удаагийн примерк өмсөх шаардлагатай болох ба энэ хэмжээгээр удаан хугацаа шаарддаг. Зөвхөн өөртөө зориулан маш онцгой нэг даашинз хийлгэхээр зорьсон бүсгүйчүүдэд маань бэлэн бүтээгдэхүүн сэтгэлд нь бүрэн нийцэхгүй байх талтай байдаг ба даашинзандаа тодорхой хэмжээний төсөвтэй ирдэг ба өөрийн хүссэн загвараа хийлгэх боломжийг бид олгож байна.

Тусгай захиалгаар хийгдэх бүтээгдэхүүн загвар болон материалаасаа шалтгаалаад дунджаар 2 сарын хугацаа цаашлаад 8 сар хүртэл хугацаанд хийгддэг. Үнийн хувьд хийц загвараас шалтгаалан 2,5 саяаас 10 сая төгрөгийн хооронд хэлбэлздэг.

Уламжлалт

Мишел Амазонк нь урьдчилан гаргасан загвар дээрээ үндэслэн уламжлалт хэв маягийг агуулсан эсвэл сонгодог дээлнүүддээ тусгай захиалга авдаг. Юун түрүүнд та дизайнеруудийн гаргасан цуглуулгаас өөрт таалдагдсан загвараа сонгож биеийн хэмжээний дагуу өөртөө яг тааруулан хийлгэх боломжтой. Уламжлалт хувцасны тусгай захиалга өгч болох ба таньд зориулан цоо шинэ загвар гаргаж хийх тул үнийн хувьд цуглуулганд багтсан загваруудаас арай өндөр байна. Цуглуулганд багтсан загварууд хийц, материал, загвараасаа шалтгаалан тус бүр өөр өөр үнэтэй байна.

Хэрвээ та манайд захиалга өгөх гэж байгаа бол дараах санамжийг анхааралтай уншиж танилцана уу?

  1. Бид тусгай захиалгын хувцас хийхдээ тухайн үйлчилүүлэгчийн биеийн хэмжээг авч онцлогт нь таарсан бүтээгдэхүүн хийдэг тул таныг 2-с доошгүй удаа примерикт ирэх цаг товлоно. Та энэ  цагууддаа заавал ирэх хэрэгтэй ба ирж чадаагүй тохиолдолд шинэ цаг товлогдоно. энэ хэмжээгээ таны захиалга бэлэн болох хугацаа хойшлогдсоор байхыг анхаараарай.
  2. Зарим тохиолдолд тусгай захиалганы эхний примеркний үеэр таньд энгийн даавуугаар хийсэн загвар өмсгөх магадлалтай ба энэ нь эсгүүр бүрэн зөв эсэхийг шалгаж байгаа хэрэг юм. Мөн таны загварт орох материалыг эвдэхээс сэргийлдэг. Үүний дараа дахиад 2 ч удаа примерк хийх хэрэгтэй болно.
  3. Манай загваруудад гар ажиллагаа нилээд шаардагддаг тул ачаалал багатай үед нэгж бүтээгдэхүүн 2 орчим 7 хоногийн хугацаатай хийгдэнэ. Ачаалал ихтэй үед бэлэн болох хугацаа уртасдаг.
  4. Ачаалал ихтэй үеүүд болох голлох баярын өмнөх саруудад захиалгын хүлээлтийн хугацаа 2 сар хүртэл үргэлжилдэг. Тиймээс та тусгай захиалга  өгөх гэж байгаа тохиолдолд 2 сараас доошгүй хугацааны өмнө бидэнд хандах нь зүйтэй.
  5. Таны тусгай захиалгын дагуу бэлэн болсон бүтээгдэхүүнд стандарт хэмжээ, арчилгааны шошгонууд хадагдахгүй ба хүлээлгэн өгөхдөө арчилгааны талаарх мэдээллийг өгнө. Та тэрхүү зааварчилгааны дагуу цэвэрлүүлэх мэдээллийг дамжуулах шаардлагатай.
  6. Та бидэнд захиалга өгөхөөр ирэхдээ цагаа сайтар төлөвлөж ирэх шаардлагатай ба зарим тохиолдолд нилээд хугацаанд ярилцах шаардлага гардаг. Яарах нь эцсийн бүтээгдэхүүнд муугаар нөлөөлөнө гэдгийг анхаараарай.
  7. Гар зургаа баталсныг дараа ямарваа нэгэн өөрчлөлт хийх боломжгүй ба таны захиалгын дагуу эсгүүрт орж оёдол руу шилжинэ. Тиймээс урьдчилан сонголтоо зөв хийх хэрэгтэй.
  8. тусгай захиалгын бүтээгдэхүүнд хэрэглэсэн материал хязгаарлагдман хэмжээтэй ирдэг ба уг материал дууссан тохиолдолд өөр материал хэрэглэх шаардлагатай болдог.

захиалгын цаг товлох

7707-8884

Даваа-Баасан 11.00-17.00

АНХААРАХ:

2019 оны 1 сарын 1 ээс захиалга авч эхэлнэ!

Close Menu