Oops! It appears that you have disabled your Javascript. In order for you to see this page as it is meant to appear, we ask that you please re-enable your Javascript!

Хувцас загвар бол

бидний хүсэл тэмүүлэл

Бидний тухай

Товчхон

Michel&Amazonka, нь эгч дүү дизайнерүүдийн хамтран 2013 оноос үндэс сууриа тавьж 2015 оноос албан ёсоор үүсгэн байгуулсан хувцас загварын компани юм. Манай компани европ хэв загварын хувцсанд Монгол үндэсний хэв маяг, хээ угалз, технологийг хоршуулан хийдэгээрээ онцлогтой. Эгч дүүс өдөр тутмын болоод гоёлын хувцсыг зөвхөн эмэгтэйчүүдэд зориулан урлаж ирсэн ба цаашид хүрээгээ тэлэн ажиллаж байна.

БИДНИЙ ЗОРИЛГО

Хувцас загварын чиглэлээр суралцаж төгссөн эгч дүүс болон Чойгаалаагийн Мишел болон Амазонка нар хамтын хүчээр өөрсдийн мөрөөдөлд илүү хурдан хүрч чадахыг ойлгож хамтарсан компаниа үүсгэн байгуулж гоёлын хувцас, гутал, чимэглэлд Монгол дизайнерийн ур ухааныг шингээсэн загваруудыг дэлхийд таниулах зорилго тавин ажиллаж байна.

Бид загвар бүрийнхээ хийц, хээ чимэглэл бүрийг нарийн төлөвлөж түүнийг бүтээх ажиллах хүчинд анхаарч Монгол уламжлалт оёдлын технологийг түгээн дэлгэрүүлэхэд хүчин зүтгэж байгаа билээ. Цаашид бүхий л насны эрэгтэй эмэгтэй хүмүүсийн гайхамшигт гоёлыг урлах тэргүүлэх компани болохыг зорьж байна.

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИД

ерөнхий захирал

Мөнхжаргал Чойгаалаа

2015 оноос “Мичел Амаконка” ХХК-ны захирал 2018 “Ухамсар Ирээдүй” ТББ-н үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн 2017 Монголын мэргэжлийн загвар зохион бүтээгчдийн холбооны үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн 2008 АНУ-н Энх тайвны корпусын жижиг төслийн зохицуулагч 2006 Си-Ай-Эс Монголиа ХХК- Захиргаа хүний нөөцийн менежер.

2014 Төслийн удирдлагын магистр, Австралийн үндэсний их сургууль 2006 Хэлзүйч-Англи хэлний орчуулагч, Хүмүүнлэгийн Ухааны их сургуулт 2004 Олон улсын худалдаа бизнесийн удирдлага, Чингис-Соосэ ОУХДС

бүтээлч захирал

Мишээл Чойгаалаа

2013 оноос “Мичел Амаконка” ХХК-ны үүсгэн байгуулагч, бүтээлч захирал 2006 TREND дэлгүүрийн захирал.
2007 Загвар зохион бүтээгч, Урлах Эрдмийн дээд сургууль

бүтээлч захирал

Амазонка Чойгаалаа

Амазонка 2013 оноос “Мичел Амаконка” ХХК-ны үүсгэн байгуулагч, бүтээлч захирал 2006 STAR FISH хамтлагийн гоцлол дуучин.

2012 Загвар зохион бүтээгч, Урлах Эрдмийн дээд сургууль

Michel&Amazonka компаний үүсгэн байгуулахаас өмнө дизайнерүүд маань өөр өөрсдийн хийхийг хүссэн загваруудаа гэртээ урлан цөөн тооны цуглуулгууд танилцуулж амжсан. Харин 2013 онд анх удаа хамтран Улаанбаатарын загварын 7 хоногт оролцож хамтарч ажиллавал илүү боломжууд нээлттэй болохыг ойлгосон юм. Ингээд 2 жилийн дараа буюу 2015 оны эхээр компаниа албан ёсоор бүртгүүлж анхны 2 ажилтанаа ажилд авч үйл ажиллагаагаа өргөжүүлж эхэлсэн.

Байгуулагдаад удаагүй байгаа компаний хувьд хувцас загварын салбарт үйл ажиллагаагаа тогтвортой явуулахын тулд өдөр тутмын үйл ажиллагаагаа сайжруулах хэрэгцээтэй байнга тулгардаг. Том эгч Ч.Мөнхжаргалтай хамтран компани ирэх 10 жилийн хугацаанд эзлэх байр суурь, хийх ажлууд, төслүүдийнхээ төлөвлөгөөг гаргаж Монгол улсын хувцас загварын нэгэн үеийн түүхийг бичихээр зориг шулуудан ажиллаж эхлээд байна.

Michel&Amazonka компаний хувьд бүтээгдэхүүндээ ашигладаг түүхий эдэд хязгаарлалт тавьдаггүй болохоор хийж бүтээх эрх чөлөө, давуу талууд олон байдаг. Анх зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан гоёлын хувцас бүтээдэг байсан бол 2016 оноос эрэгтэй загваруудыг цөөн тоогоор цуглуулгадаа шигтгэдэг болсон. Одоогийн байдлаар 17 үндсэн ажилтантай 4 гэрээт ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Жил бүр дунджаар 3-4 цуглуулга танилцуулж 2016 оноос салбар дэлгүүр нээж эхэлсэн ба төв дэлгүүрээсээ гадна 2 салбартай, 2 урлантай үйл ажиллагаагаа үргэлжүүлсээр байна.

Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд байгальд ээлтэй торийг янз бүрийн загвартай үйлдвэрлэж зах зээлд нэвтрүүлээд байгаа нь дизайнеруудийн ирээдүйн төлөө санаа зовнисон сэтгэл, зөв эко амьдралыг эрхэмлэдэгийн жишээ юм.

Бидний түүх

МАНАЙ ХАМТ ОЛОН

Манай урлан 2015 онд 30м2 ганц өрөө байранд байсан бол одоо 200 гаран м2 талбайтай том урлан болтлоо өргөжин тэлээд байна. Бүх бүтээгдэхүүнүүд маань Монголд үйлдвэрлэв гэсэн шошготой. Бид үүгээрээ бахархаж ажилладаг. Бүхий л бүтээгдэхүүнийг түүхий эдээс бэлэн бүтээгдэхүүн болгон хувиргах үйл ажиллагааг өөрийн урланд уран гарт ажилчидынхаа хамтын хүчээр босгодог. Манай хамт олон Урлах эрдэмийн их сургууль, ШУТИС, Их засаг, Мандах дээд сургууль, Сити дээд сургууль, Хүрээ МХТДС, Австралийн үндэсний их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Улаанбаатар дээд сургууль зэрэг дотоод гадаадын их дээд сургуулиудийн төгсөгчдөөс бүрдэж байна.

Анх дөнгөж 2 ажилтантай эхэлж байсан бид 3 жилийн дотор 17 ажилтантай өнөр гэр бүл болсон. бид бүтээлч хүмүүс учраас ажиллах орчноо ажиллахад хамгийн таатай байхаар бодож төлөвлөдөг ба ажиллах урам зориг нэмэгдэж цаашид улам илүү сайханыг бүтээх итгэлтэй болдог. Мөн хамт олондоо шинээр орох гишүүнээ сайтар сонгон шалгаруулж эерэг хандлагатай, хөдөлмөрч, найрсаг, бүтээлч нэгнийг нэгтгэн авдаг. Ажлын багаж хэрэгсэл тоног төхөөрөмжийн аюулгүй байдал эргономик талаас анхаарч таатай ажиллах нөхцөл дээр анхаардаг.

Бид өдрийн 8 цаг ажиллаж, шаардлагатай сургалтыг зохион байгуулж үр бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаардаг. Манай хамт олны эрүүл мэнд, аюулгүй байдал үр бүтээмжид хамгийн ихээр нөлөөлдөг учир компаны зүгээс маш чухалчилдаг.

Close Menu