Oops! It appears that you have disabled your Javascript. In order for you to see this page as it is meant to appear, we ask that you please re-enable your Javascript!

Ажлын байр

Бид та бүхэнд хувцас загварын брэнд, бизнесийн талаар зохих боловсрол олгох өвөрмөц  нөхцөл бололцоог мөн өөрийгөө нээн илрүүлэх хамт хөгжих боломжийг олгоно. Таньд төрөл бүрийн хүмүүстэй, бүтээлч орчин, өөр өөр багт ажиллах боломжийг олгоно.

Michel&Amazonka компаниас зарласан нээлттэй ажлын байранд таны хувийн мэдээллийг зөвхөн сонгон шалгаруулалт хийх зорилгоор цуглуулж авах болно. Энэхүү мэдээллийг бид гуравдагч талд дамжуулахгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Ажлын байранд зориулагдан ирсэн мэдээллийг богино хугацаагаар хадгалах ба хэрэгцээтэй гэсэн тохиолдолд ирээдүйн ажлын байруудад зориулан хадгалах санд шилжүүлэх магадлалтай. Бүх цугларсан хувийн мэдээллийн нууцийн чандлалын сайтар хангана.

Вэб хуудсаар дамжуулж авах мэдээллийн нууцлалыг задруулахгүй байх үүднээс компани бүхий л боломжит арга хэмжээг авах болно. Харамсалтай нь кибер орчны мэдээлэл 100 хувь найдвартай хамгаалагдах магадлал тийм ч өндөр биш учир мэдээллээ өгч буй хүн энэ эрсдлийг ойлгон хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ. Мөн хэрэглэгч өөрөө сайт руу нэвтрэх хэрэглэгчийн нэр, нууц үгийг алдахгүй байх хариуцлагыг хүлээнэ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Эсгүүрийн багийн бүрэлдэхүүнд орж тууштай ажиллах 3 дахь гишүүнийг ажилд урьж байна.

  • Төрөл бүрийн эмэгтэй европ болон уламжлалт хувцасны эсгүүр гаргах туршлагатай
  • Масс эсгэлт хийх чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай цэвэрч нямбай байх
  • Багаар ажиллах чадвартай, эелдэг, харилцааны соёлтой, найзархаг, тусархүү
  • Удаан хугацаагаар тогтвор сууршилтай ажиллах

Та манай багийн гишүүн болсноор:

  1. Цалин туршлагаас шалтгаалан тохиролцоно.
  2. Нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгал төлнө.
  3. Хоол болон унааны мөнгөтэй
  4. Хотын төвд тухтай ажлын байр, найрсаг хамт олон
  5. Ажлын цаг 7 хоногт 40 цаг буюу Даваагаас Баасан гаригт 9:00-18:00 цаг
  6. Илүү цаг тооцоно. Цөөн тохиолдолд илүү цагаар ажиллана. Жнь: загварын шоуны өмнө гэх мэт

АНКЕТ БӨГЛӨХ

Бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн багт тууштай ажиллах 3 оёдолчин сонгон шалгаруулж авна.

  • Төрөл бүрийн уламжлалт болон европ хувцас оёх чадвартай, туршлагатай
  • Хурдан шаламтгай гүйцэтгэл хийх чадвартай
  • Ажлын цагийг үр дүнтэй өнгөрүүлэх дадлага суусан
  • Хувийн зохион байгуулалт сайтай цэвэрч нямбай байх
  • Багаар ажиллах чадвартай, эелдэг, харилцааны соёлтой, найзархаг, тусархүү
  • Удаан хугацаагаар тогтвор сууршилтай ажиллах

Та манай багийн гишүүн болсноор:

  1. Цалин туршлагаас шалтгаалан тохиролцоно.
  2. Нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгал төлнө.
  3. Хоол болон унааны мөнгөтэй
  4. Хотын төвд тухтай ажлын байр, найрсаг хамт олон
  5. Ажлын цаг 7 хоногт 40 цаг буюу Даваагаас Баасан гаригт 9:00-18:00 цаг
  6. Илүү цаг тооцоно. Цөөн тохиолдолд илүү цагаар ажиллана. Жнь: загварын шоуны өмнө гэх мэт

АНКЕТ БӨГЛӨХ

ГЭРЭЭТ АЖЛЫН БАЙР

Хэрвээ та бие дааж гар урлал хийдэг бол бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна. Хамгийн гол нь хийдэг бүтээлдээ зүрх сэтгэлээ шингээж маш нямбай, чанартай хийдэг байх шаардлагатай. Бид дараах бүтээдүүлийг хийдэг хувь хүмүүстэй хамтран ажиллах сонирхолтой байна

Бичиг хэргийн зүйлс хийх дуртай, гар урлал, уран зургийн чиглэлээр сурч байсан эсвэл дадлагажсан, хэвлэлийн талаар мэдлэгтэй, хэвлэх газартай хамтарч ажилладаг эсвэл өөрөө хэвлэх цехтэй хувь хүн (ганцаараа эсвэл 2 дахь хүнтэй хамтарч хийдэг байж болно) тантай бид хамтран ажиллана. Манай урлангаас гарсан загваруудын дагуу бүтээгдэхүүнийг олон тоогоор чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. Өргөн хэрэглээний зах зээлд зориулсан үнийн уян хатан бодлоготой байна. Та доорх мэдээллийг бөглөж бидэнд илгээнэ үү.

АНКЕТ БӨГЛӨХ

Гарын ур дүй сайтай сэтгэн бодох чадвар өндөртэй Бие дааж ажиллах чадвартай шинэ залуу мужаан таньд хамтран ажиллах санал тавьж байна. Дизайнерүүдийн гаргасан загварын дагуу жижиг модон эдлэл хийх хүсэлтэй өөрийгөө шинэ зүйлд сорих хувь хүнтэй хамтарч ажиллана. Өөрийн хийж буй зүйлдээ сэтгэлээ шингээж цэвэр нямбай сайхан бүтээл гаргахыг эрмэлзэж ажилладаг бол доорх мэдээллийг бөглөж бидэнд хандаарай.

АНКЕТ БӨГЛӨХ

Оймсыг урлаг болгохын мөрөөддөг таньд хамтран ажиллах санал тавьж байна. Бидэнтэй хамтран шинэлэг содон оймсны загвар гаргаж үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг хүсч буй та бидэнд хандаарай. Хамтдаа бүтээлүүд урлах хувь хүн хайж байна. Өөрийн урлантай, оймс урлалын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, технологийн мэдлэг чадвартай, нямбай, хийе бүтээе гэсэн эрмэлзэтэй залуу үеийн төлөөлөл та бидэнтэй доорх линкээр холбогдоорой.

АНКЕТ БӨГЛӨХ

Гэрээрээ эсвэл өөрийн урландаа нэхмэл хийдэг, нэхмэлээр цаашид тууштай ажиллах сонирхолтой залуу үеийн төлөөлөл таньтай хамтран ажиллахыг урьж байна. Гэртээ эсвэл урландаа нэхмэлийн машин тоног төхөөрөмжтэй, нэхмэлийн технологийг эзэмшсэн, шинээр сэтгэдэг, өөрийгөө сорьж хөгжихийг хүсдэг бол та доорх линкээр бидэнд мэдээллээ илгээж холбогдоно уу?

АНКЕТ БӨГЛӨХ

Гэрээрээ эсвэл өөрийн урландаа арьсан эдлэл хийдэг, арьсан эдлэлээр цаашид тууштай ажиллах сонирхолтой залуу үеийн төлөөлөл таньтай хамтран ажиллахыг урьж байна. Гэртээ эсвэл урландаа арьсан эдлэлийн машин тоног төхөөрөмжтэй, арьсан эдлэлийн  технологийг эзэмшсэн, шинээр сэтгэдэг, өөрийгөө сорьж хөгжихийг хүсдэг бол та доорх линкээр бидэнд мэдээллээ илгээж холбогдоно уу?

АНКЕТ БӨГЛӨХ

Close Menu