Oops! It appears that you have disabled your Javascript. In order for you to see this page as it is meant to appear, we ask that you please re-enable your Javascript!

цоохор ирвэс

18/10 collection

Michel & Amazonka брэнд энэ онд сар бүр шинэ цуглуулга гаргах төлөвлөгөөнийхөө хүрээнд аравдугаар сарын арав дах цуглуулгаа танилцуулж байна.

Монгол ардын зураг, уламжлалт хээ зэргээс санаа аван уран бүтээлээ туурвидаг эгч дүүс дизайнерууд энэ удаад ч мөн өөрсдийнхөө таних тэмдэг болсон энэхүү онцлогийг хадгалан үлдэж, зураач С.Цацралтай хамтран түүний зурсан цоохор ирвэсийг загварууддаа шингээн хатгажээ.

Өвлийн үслэг хүрэм болон таван төрлийн өнгө, хээ, дүрс бүхий богино хурган хүрэмнүүдийг Galaxy of Merlin, Adventure of Birds, Russian doll, Cheeseboard Queen, History of Mongolia хэмээн сонирхолтой байдлаар нэрийдэн загвар бүрд өвөрмөц утга агуулга шингээж өгсөн байна. Түүнчлэн цуглуулгад өвөл өмсөхөд тохиромжтой бомбер, хурган гадартай хүрэм, куртка зэрэг гадуур хувцасны өргөн сонголт оруулсан харагдана.

Аравдугаар сарын цуглуулгыг “Цоохор Ирвэс” хэмээн нэрлэсэн нь дараах агуулгатай. Дэлхий дээрх нийт цоохор ирвэсний 20% нь манай оронд тархан амьдардаг төдийгүй энэхүү нэн ховордсон, хүчирхэг амьтан нь Монгол уран зурагт ихээр дүрслэгдсэн байдаг нь дизайнеруудад бүтээлч санаа өгч, загваруудаараа дамжуулан уг амьтныг хайрлан хамгаалахыг уриалах сэдэл өгчээ.

Шинэ цуглуулгын зураг авалт дээр ажиллахдаа Michel & Amazonka өөрсдийн төсөөллийг бүрэн илэрхийлэх зорилгоор загваруудаа Монгол эсгийгээр хийсэн Орос стилийн бойтогтой хослуулж, залуу нүүр хувиргагч Н.Мөнхмаралын тусламжтай өвлийн жаврыг үргээх чадвартай тоорын улбар шар өнгө нүүр будалтад ашиглаж, нууцлаг гейша, орос хүүхэлдэй, тайгын охин гэсэн гурван төрх бүрдүүлсэн байна. Харин зургуудыг March Nine Media студи даржээ.

Michel & Amazonka брэндэд 2018 оныг үдэхэд ердөө хоёр цуглуулга үлдээд байгаа бөгөөд дизайнерууд цаг хугацааны онцлогтой уялдуулан дараах загваруудаа шинэ жилийн баярт зориулна гэдгээ мэдэгдсэн юм.

Photography by: March Nine Media studio

Make up artist: Munkhmaral

Graphic designer: Buyanmandakh

Close Menu