logo

Find Us At

Дэлгүүр
Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг,
Мэргэжилтний 20,
Peace Tower-н зүүн талд
Залуус мэлмий нүдний
шилний газрын өргөлд
Our Store
Zaluus Melmii optical shop
Next to Peace Tower
Chingeltei District,
Ulaanbaatar, Mongolia
 

Michel&Amazonka

Fashion at its best

MICHEL&AMAZONKA

Michel&Amazonka нь Монголын хувцасны брэнд бөгөөд эгч дүү дизайнер болох Чойгаалаагийн Янжиндулам (Michel) болон Нямханд (Amazonka) нар тус брэндийг 2013 онд үүсгэн байгуулсан. Брендийн онцлог нь уламжлалт хэв маягийг агуулсан европ загварын хувцаснуудыг Haute couture болон Prèt-a-Porter  төрлөөр зөвхөн монголдоо зохион бүтээж  үйлдвэрлэдэг. Тэдний бүтээлүүд нь чамин тансаг, эрхэмсэг байдлыг илэрхийлэхээс гадна тухайн захиалагчид зориулж цор ганц загварыг урладаг. Голчлон эмэгтэйчүүдэд зориулсан гоёлын даашинз, ёслолын хувцас, хуримын даашинз, чөлөөт хувцас хийж байгаа ба удахгүй эрэгтэйчүүддээ зориулсан хувцас хийхээр ажиллаж байна.

Michel&Amazonka нь 2014 оныг Азийн Fashion Asia Awards-н шилдэг дизайнер шагналыг гардан авсанаар үдэж нь 2015 оноос өөрийн нэрийн бие даасан бэлэн хувцас бий болгох төсөлд ханцуй шамлан ороод байна. Манай брендийн хувцасыг өөртөө тааруулан захиалгаар хийлгэж болохоос гадна нэрийн дэлгүүрээс бэлэн хувцаснуудыг авах боломжтой.

About the brand

FOUNDERS

Амазонка

Улаанбаатар хотноо 1988 онд айлын бага охин болж мэндэлсэн тэрээр өөрийн эгч Мишелийн шимтэн дурласан хувцас загварын урлалыг мөн л даган дурлажээ. Өөрийн гэсэн хувцас урлахуйн мэдрэмжийг хөгжүүлж чадсан тэрээр эгч Мишелтэй хамтран Michel&Amazonka Монгол брэндийг үүсгэн байгуулаад ажиллаж байна.

Түүний бүтээлээс:

  • 2010, “RHODIA” хувцас загварын шоу
  • 2011, Ажил хэрэгч эрэгтэй, эмэгтэй” коллекциор Хаврын Гоёл наадамд
  • 2012, “Back To the Future” зуны хувцас загварын долоо хоногт
  • 2013, “Ulaanbaatar” “Ulaanbaatar” загварын долоо хоногт “ Michel&Amazonka” бие даасан коллекциор
  • 2014, Salvador Dali хавар өвлийн ноолууран пальтоны коллекци
  • 2014, “Crystal Mind” хавар өвлийн тусгай коллекци
  • 2015 Зуны үндэсний болон хурмын коллекциор брендийн2 дахь бие даасан загварын шоугаа хамтран Шангри-Ла зочид буудалд амжилттай зохион байгуулаад байна.

Мишел

Улаанбаатар хотноо 1986 онд инженер аав, эмч ээжийн 3 дахь хүүхэд нь болон мэндэлсэн тэрээр бага наснаасаа хувцас урлан бүтээхэд сонирхолтой хүүхэд байсан ба Хүүхдийн ордны Үнсгэлжин наадмаас гараагаа эхэлж байжээ. Цоо шинэ тоног төхөөрөмж бүтээдэг аав, үйлэнд уран ээжийнх нь нөлөө түүнд ийнхүү нөлөөлсөн буй за.

Түүний бүтээлүүдээс:

  • 1998 “Миний даашиз” хувцас загварын тэмцээний ялагч
  • 2002 “Үнсгэлжин” хувцас загварын тэмцээнд авангард загвараар
  • 2006 Military загварын эрэгтэй коллекцоор “Хаврын гоёл” наадам”
  • 2007 “Garson” загварын үдшийн коллекцоор “Summer fashion week”-д
  • 2011 “ Winter flower” Үдшийн даашинзны коллекц
  • 2013 “Ulaanbaatar” загварын долоо хоногт “ Michel&Amazonka” бие даасан коллекциор
  • 2014 Salvador Dali хавар өвлийн ноолууран пальтоны коллекци
  • 2014 “ Fashion Asia Awards” Азийн шилдэг 5 загвар зохион бүтээгчээр (Pret-a-Porter ангилалд)
  • 2015 “Crystal Mind” хавар өвлийн тусгай коллекци
  • 2015 Зуны үндэсний болон хурмын коллекциор брендийн 2 дахь бие даасан загварын шоугаа хамтран Шангри-Ла зочид буудалд амжилттай зохион байгуулаад байна.

CHECK OUT THE

INSPIRED BY LUXURY