logo

Find Us At

Дэлгүүр
Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг,
Мэргэжилтний 20,
Peace Tower-н зүүн талд
Залуус мэлмий нүдний
шилний газрын өргөлд
Our Store
Zaluus Melmii optical shop
Next to Peace Tower
Chingeltei District,
Ulaanbaatar, Mongolia

Эко тор

Бид, Улаанбаатарчуудад тустай нэгэн ажлыг эхлүүлснээ дуулгахад таатай байна. Мишел Амазонка болон Ариг Банк нь “гялгар уут”-ны хэрэглээг халахаар шийдэж хамтын зорилго дэвшүүлэн ажиллаж эхлээд байна.

Бидний хамтын ажиллагааны гол зорилго маань дараахь тооцооллоос урган гарсан юм:
Танайх 7 хоногт нэг удаа дэлгүүр явж хүнсээ цуглуулдаг гэж үзье. Ингэхдээ нэг гялгар уутыг 100 төгрөгөөр худалдан авдаг гэвэл жилдээ (100 төгрөг * сард 4 удаа*12 сар)=4,800 төгрөгийг гялгар уутанд зарцуулж 48 гялгар уутан торыг хог болгон гудамжинд улмаар байгальд хаяж байгаль орчноо бохирдуулдаг гэсэн үг. Гялгар уут нь байгальд шингэлгүй 20-100 хүртэл жил байгаль орчныг бохирдуулсаар байдаг.
Харин Улаанбаатар хот 500,000 өрхтэй гэж үзвэл жилдээ (500,000 өрх*48 ширхэг)=24,000,000 ширхэг гялгар уутан торыг байгальд хаяж байгаль болон орчноо бохирдуулахын зэрэгцээ 24,000,000 ширхэг *100 төг = 2,400,000,000 (2 тэрбум 400 сая) төгрөгийг зөвхөн нэг удаагийн хэрэглээтэй торонд зарцуулж үрэлгэн хандаж байна.

Энэхүү тооцооллын үр дүнгээс улбаалан бид байгаль болон орчноо бохирдуулахгүй, таны өрхийн зардлыг хэмнэх шийдлийг хайсны үр дүнд энэхүү “Байгальд ээлтэй тор”-ыг үйлдвэрлэж өөрийн өртгөөр нь Улаанбаатарчууддаа санал болгож байна. Хамтдаа гялгар уутны хэрэглээг халж, байгаль орчноо хамгаалан орчноо цэвэр цэмцгэр байлгая.

Та бидний хамтын хичээл чармайлтаар бидний үр хүүхэд болон та биднийг хүрээлэн хүмүүс байгаль орчин, эх орондоо хайртай иргэд болох билээ.

Ариг Банк, Мишел Амазонкагийн хамт олон.