logo

Find Us At

Дэлгүүр
Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг,
Мэргэжилтний 20,
Peace Tower-н зүүн талд
Залуус мэлмий нүдний
шилний газрын өргөлд
Our Store
Zaluus Melmii optical shop
Next to Peace Tower
Chingeltei District,
Ulaanbaatar, Mongolia
Michel&Amazonka | Michel&Amazonka Official Site and On Line Store - The Fall Winter 2014 2015 Collections
10
home,page,page-id-10,page-template,page-template-full_width,page-template-full_width-php,,select-theme-ver-1.6.1,smooth_scroll,side_menu_slide_from_right,paspartu_enabled,wpb-js-composer js-comp-ver-4.7.4,vc_responsive

Амьдралд ганц тохиох ариун хурмын өдөр, агуу монгол угсаагаараа бахархсан баярууд, гоо үзэсгэлэн залуу насаараа гоёсон тэмдэглэлт өдрүүдийг тань аз жаргалтай дурсамжтай өнгөрүүлэх тэр мөчүүд хүний амьдралд хамгийн тодоор дурсагдан үлддэг билээ. Хорвоо ертөнцөд мэндэлсэн хүн бүр дахин давтагдашгүй цор ганц байдаг болохоор бид өөр өөрийн хүсэл мөрөөдлийнхөө жигүүрээр хөглөгдсөн зүйлсийг хийж амьдардаг. Сайхан дурсамжийн тань нэг хэсэг болон бидний оюун ухаан сэтгэлийн шимээ шингээсэн зөвхөн Монголдоо үйл урлан хийсэн чамин, ганцхан байх, зөвхөн таньд гайхалтай таарсан хувцасыг бид урлана.

Мишел Амазонкагийн бүтээлийн эх ундарга болсон урлан маань Улаанбаатар хотын төвд Улсын их дэлгүүрийн баруун талд үйл ажиллагаагаа явуулж байна. Хэдийгээр жижигхэн ч гэлээ дизайнерүүдаараа ахлуулсан мэргэжлийн оёдолын баг маань өдөр алгасалгүй таны хүссэн загвар хэмжээтэй хувцасыг таньд хүргэхийн төлөө завгүй ажиллаж байдаг.

Мишел Амазонкагийн өөрийн нэрийн дэлгүүр Мэргэжилтний 20-н Peace Tower-н зүүн талд Залуус Мэлмий нүдний шилний газрын өргөтгөлд нээлттэй ажиллаж байна. Бидний урласан шинэхэн загварууд болон өмнөх загваруудаас өөрийн болгохыг хүсвэл та манай дэлгүүр дээр ирж авч болох ба дизайнеруудтай биечлэн уулзалдаж өөрийн хүссэн загвараа өөртөө тохируулан авах боломжтой.